Ivy League гэж юу вэ?

Ганзориг Болор2026 оны дөрөвдүгээр сарын 21552 үзсэн
Ivy League гэж юу вэ?

Америкийн хамгийн нэр хүндтэй хэмээх Ivy League-ийн сургуулиудын тоонд ямар сургуулиуд багтдаг юм бол? Монгол сурагчид өөр ямар бусад сургуулиудад элсэн ордог вэ?

Анх 1954 онд АНУ-ын зүүн хойд хэсэгт орших Харвардын их сургууль, Йел, Принстон, Пенсильванийн их сургууль, Колумбын их сургууль, Браун, Дартмут коллеж, Корнелл нэгдэн "Ivy League" хэмээх спортын бага хурлыг байгуулж байжээ. Тэр үеэс хойш эдгээр сургуулиуд нь дэлхий даяаар эрдэм мэдлэг, нэр хүнд, амжилтын бэлгэ тэмдэг болсон билээ. Айви Лигийн сургуульд элссэнээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой болох, өргөн сүлжээ бүхий хамт олон мөн ирээдүйд ажилын олон боломжуудтай болох учираас жил тутамд мянга мянган сурагчид өргөдлөө илгээдэг билээ.

Айви Лигийн Найман Их Сургууль
  1. Харвардын Их Сургууль (Harvard University)
  2. 1636 онд байгуулагдсан, АНУ-ын хамгийн эртний их сургууль. Харвард нь олон салбарт тэргүүлэгч судалгааны төвүүдээрээ алдартай. Эндээс олон Нобелийн шагналтнууд төрөн гарсан.
  3. Йелийн Их Сургууль (Yale University)
  4. 1701 онд байгуулагдсан, маш чанартай уран зохиол, урлагийн хөтөлбөртэй. Хууль, бизнес, олон улсын харилцааны чиглэлээр нэр хүндтэй.
  5. Принстоны Их Сургууль (Princeton University)
  6. 1746 онд байгуулагдсан ба STEM чиглэлээрээ, ялангуяа математик, физик, түүхийн салбарт хүчтэй.
  7. Колумбийн Их Сургууль (Columbia University)
  8. Нью Йорк хотод байрладаг, сэтгүүл зүй, хууль зүйн хөтөлбөрөөрөө алдартай. Нью Йорд хотын соёлын төвд байрлах нь олон боломжийг сурагчдад бий болгодог.
  9. Пенсильванийн Их Сургууль (University of Pennsylvania)
  10. Бизнес, эдийн засгийн хөтөлбөрүүдээрээ алдартай, Уортон сургуульаараа дэлхийд тэргүүлдэг. Эрүүл мэнд, нийгмийн ухааны чиглэлээр хүчтэй.
  11. Дартмутын Коллеж (Dartmouth College)
  12. Байгалийн шинжлэх ухааны судалгаагаараа алдартай. Сургалт нь оюутнуудад чиглэсэн байдлаараа онцлог.
  13. Брауны Их Сургууль (Brown University)
  14. Уян хатан сургалтын хөтөлбөрөөрөө алдартай. Оюутнууд өөрсдийн хөтөлбөрөө чөлөөтэй зохиох боломжтой.
  15. Корнеллийн Их Сургууль (Cornell University)
  16. Хөдөө аж ахуй, инженерийн салбарт хүчтэй хөтөлбөрүүдтэй. Олон янзын мэргэжлийн сургалтуудыг санал болгодог.

Айви Лигийн сургуулиуд нь дэлхийн хэмжээний боловсрол, эрдэм шинжилгээний стандарт, олон төрлийн судалгааны боломжуудаараа алдартай. Эдгээр сургуулиудын профессор, судлаачид нь өөрсдийн салбартаа тэргүүлэгчид бөгөөд олон улсын нэр хүндтэй судалгааны төсөл, хөтөлбөрүүдэд оролцдог.

Үүнээс гадна Айви Лигийн сургуулиудын элсэлтийн процесс нь маш хүнд хэцүү байдаг. Элсэлтийн шалгуурт өндөр SAT эсвэл ACT оноо, стандартчилсан шалгалтын дүн, эсээ, тодорхойлолт, нэмэлт үйл ажиллагааны оролцоо зэрэг багтдаг ба эдгээр сургуулиуд нь академик амжилт, хувь хүний онцлог, олон талт байдал, манлайллын ур чадварыг өндөрөөр үнэлдэг.

Гэхдээ Айви Лигийн сургуулиуд танд тохирохгүй мэт санагдаж байвал яах вэ? Айви Лигээс гадна монгол сурагчид өөр олон АНУ-д чанартай их сургуулиудад суралцдаг. Эдгээрээс хэдийг дурдвал:

  1. Вандербилтын Их Сургууль (Vanderbilt University)
  2. Теннесси мужийн Нэшвилл хотод байрладаг. Эрүүл мэнд, боловсрол, инженерчлэлийн чиглэлээр хүчтэй. Оюутнуудад зориулсан олон төрлийн тэтгэлэг, судалгааны боломжуудтай.
  3. Свармор Коллеж (Swarthmore College)
  4. 1864 онд үүсгэн байгуулагдсан, Пенсильвани мужид байрладаг. Либерал урлагийн чиглэлээр чадвартай ба чөлөөт сэтгэлгээний сургалтын хөтөлбөрөөрөө алдартай. Нийгмийн хариуцлагад ихээхэн ач холбогдол өгдөг.
  5. Нью-Йоркийн Их Сургууль Шанхай (NYU Shanghai)
  6. Нью-Йоркийн Их Сургуулийн хилийн чанад дахь кампус, олон улсын боловсрол, соёлын солилцооны боломжуудыг санал болгодог. Хятад хэлний сургалт болон олон улсын бизнесийн чиглэлээр нэр хүндтэй.
  7. Нью-Йоркийн Их Сургууль Абу Даби (NYU Abu Dhabi)
  8. Арабын Нэгдсэн Эмират улсад байрладаг, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг санал болгодог. Хичээлийн төлөвлөгөө нь олон улсын соёлын солилцоо, судалгааны төслүүдээр баялаг.
  9. Дюк Куншаны Их Сургууль (Duke Kunshan University)
  10. Хятад улсад байрладаг, Дюкын Их Сургуулийн хилийн чанад дахь кампус. Олон улсын түвшний боловсрол, судалгааны төслүүдийг санал болгодог.

Эдгээр сургуулиуд нь Айви Лигтэй адил түвшний академик чанартай боловсролыг санал болгодог ба оюутнуудын судалгааны боломжууд, мэргэжлийн сүлжээ, тэтгэлэг, судалгааны төвүүдээр дутахааргүй билээ.

Энэ application season-д өргөдлөө явуулж буй бүх хүмүүстээ амжилт хүсье!

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.Нэвтрэх