Бүхий л амьтдын биологийн анхдагч хэрэгцээнүүдийн нэг бол нойр юм.
Хоногт авах ёстой нойрны хэмжээ нь тухайн хүний нас, зан араншин,
амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйлсээс хамааран өөр өөр байдаг.
Гэхдээ насанд хүрсэн хүн хоногт дунджаар 7-9 цагийн нойр авах
шаардлагатай гэж үздэг.
Нойрыг үндсэнд нь REM болон Non-REM гэж 2 хуваадаг. Non-REM нь нойр
эхэлж явдаг ба 3 үе шаттай. Энэ үед хүн энергиэ нөхөж, гүн нойр авч,
өсөлтийн гормон ялгардаг. Харин REM нойр нь зүүдтэй холбогддог бөгөөд
тархинд хадгалагдсан мэдээллийг тархины санах ойд оруулж, бодлыг
цэгцэлж, суралцах чадварыг дэмждэг гэж үздэг. Энэ 2 нойр шөнийн турш
ээлжилж бид эрч хүчээ сэлбэдэг.
Нойр яагаад чухал вэ?
Нойр нь хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Нойр муу авснаар хорт
хавдраар өвчлөх эрсдэл 2 дахин нэмэгдэж, зүрх судасны өвчин, тархины
цус харвалт, стресс, депресс, амиа хорлох сэдэл өгч, гормонд
өөрчлөлт оруулан , хүнийг таргалуулж түүнчлэн тестороны хэмжээг
багасгана. Нэг өгүүлбэрээр бол мэдрэлийн систем тань ачаалал авч,
кортисол ялгарч, өсөлтийн гормон тань муу ажилласны үр дүнд харвах
эрсдэлтэй болох болохоор сайн нойроо авах хэрэгтэй.
Нойр нь таргалалттай хэрхэн холбогддог вэ?
Хүн цадахаараа лептин гэдэг гормоныг ялгаруулж энэ нь цадсан
мэдрэмжийг тархинд өгдөг бол өлсөхөөрөө грелин гэдэг гормон ялгарч
энэ нь өлссөн мэдрэмжийг тархинд өгдөг байна. Нэгэн судалгаагаар
өдөрт 5-с доош цаг унтдаг хүний цадах мэдрэмж болох лептин багасаж
өлсөх мэдрэмж болох грелин ихэсдэг нь нотлогдсон. Бас нэгэн
судалгаагаар 4 цаг 30 минут унтсан бүлэг хүмүүстэй 8 цаг 30 минут
унтсан бүлэг хүмүүсийг харьцуулахад бага унтсан бүлэг нь 300ккал
илүү идсэн байна.
Нойр муу авах нь дан ганц эрүүл мэнд бус өдрийн бүтээмж, сэтгэлзүйн
байдал зэрэгт ч бас муугаар нөлөөлдөг.
Чанартай нойр авах 12 арга:
- Өдөр болгон тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэх. Байн байн унтах цагаа солиод байвал хүний бие хэзээ ч дасахгүй. Сэрэхдээ сэрүүлэггүй сэрэх хэрэгтэй яагаад гэвэл сэрүүлэг нь шууд хүний зүрхийг хүчээр сэрээж байгаа гэсэн үг юм.
- Унтахаасаа өмнө дасгал хөдөлгөөн хийхгүй байх. 2 цагийн өмнө хийвэл зүгээр байдаг.
- Кофейн болон никотин бүү ав. Кофе, шоколад, кола, зарим цайнд кофейн агуулагдсан байдаг. Кофегоо дор хаяж 8 цагийн өмнө уусан байх хэрэгтэй. 11 цагт унтах гэж төлөвлөсөн бол 3н цагаас хойш уухгүй байх шаардлагатай. Учир нь кафены өөрчлөлт 8н цагийн дараа л арилдаг.
- Унтахаасаа өмнө алкохол бүү хэрэглэ.
- Шөнө орой хоол битгий ид. Ходоод хоолоо шингээх гээд амарч чаддаггүй.
- Нойрны эм битгий уу. Эрт унтах зорилготой нойрны эм уудаг биз дээ? гэж бодож байж магадгүй ч нойрны эм нь хүний биед сөрөг нөлөөтэй байдаг. Үнэхээр шаардлагагүй л бол бүү уу!
- Үдээс хойш 3 цаг хэтэрвэл дуг хийж болохгүй.
- Унтахаасаа өмнө тайвшрах. Бясалгал хийх, ном унших зэрэг тархиа аль болох бага ажиллуулах хэрэгтэй.
- Унтахаасаа өмнө ваннд хэвт. Ваннаас гарахад биеийн хэм буурах бөгөөд энэ нь унтахад хэрэг болдог.
- Унтлагын өрөөгөө харанхуй, сэрүүхэн болгож , дижитал хэрэгсэл бүү оруул. Тод цагаан гэрэл нь хүний биед өглөө болсон гэсэн дохио өгдөг бөгөөд нойр сэргээж садаа болдог.
- Өглөө, өдөр наранд гар.
- Хөнжилдөө унталгүй олон цаг байж болохгүй. Орондоо утсаа ухсанаар бас л өглөө болсон гэсэн дохио таны тархинд өгөх бөгөөд нойр тань сэргэнэ.


