Тэтгэлэг гэж юу вэ?

МӨСК БГД Есүй, Уранбат2026 оны дөрөвдүгээр сарын 21505 үзсэн
Тэтгэлэг гэж юу вэ?

Тэтгэлэг гэж юу вэ? Тэтгэлгийн төрлүүд, хэрхэн амжилттай тэтгэлэг авах вэ? Хэрхэн тэтгэлэг олох вэ?

Тэтгэлэг гэж юу вэ?

1643 онд Harvard-д Леди Энн Радклифф Моулсан гэдэг хүн анх тэтгэлэг зарлаж байжээ. Дараа нь 1944 онд АНУ ын UNCF сан байгуулагдсанаар тэтгэлэгийн талаарх ойлголтыг анх гаргаж ирж, тэтгэлэг олгогдох хугацаа, цар хүрээ нэмэгдсэн байна. Сурагчдын сурлагын амжилт, чадвар, сонирхол, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх мэт зүйлсээс хамаарч дараах төрлийн тэтгэлэгүүд зарлагддаг.

  • Merit-Based Scholarships

    Энэхүү тэтгэлэг нь оюутны сурлагын амжилт болон SAT, ACT, GRE, GMAT, IGCSE гэх мэт шалгалтын өндөр оноонд үндэслэн олгогддог. Үүнээс гадна олон улсын IMO, USAMO, IPhO, IMC зэрэг олимпиадууд өндрөөр үнэлэгддэг.

  • Need-Based Scholarships

    Энэ төрлийн тэтгэлэг нь таны гэр бүлийн орлогоос хамаарч олгогдоно. Харвард шиг хувийн нэр хүндтэй сургуулиудын ихэнхэд нь зарлагддаг. Гэвч тухайн сургуульд элсэх шалгуурууд хүнд байдаг.

  • Minority Scholarships

    Зарим улс, их дээд сургуулиуд үндэс угсаа болон эдийн засгийн хөгжлийн түвшингээс хамаарч зарим нэг бүлэг хүмүүст зориулсан тэтгэлгийн хэлбэртэй байдаг.

  • Field-Specific Scholarships

    Зарим компаниуд ирээдүйгээ бэлтгэхийн тулд инженер, анагаах ухаан, судалгаа шинжилгээний чиглэлээр суралцахыг зориж буй сурагчдад бүрэн тэтгэлэг зарладаг.

Мөн тэтгэлэгүүд хэмжээнээс хамаарч өөр өөр байдаг. Эдгээр нь:

Full Scholarships

Ихэвчлэн оюутны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, шаардлагатай ном, сурах бичиг болон замын зардал зэргийг бүтэн багтаасан байдаг. Энэ төрлийн тэтгэлэг нь ихэвчлэн засгийн газрын эсвэл нэр хүндтэй их дээд сургуулиудаас олгогддог.

Partial Scholarships

Энэ нь ихэвчлэн сургалтын төлбөр болон зарим нэг нэмэлт зардлыг багтаасан байдаг бөгөөд бүрэн тэтгэлэгиг бодоход авахад харьцангүй амархан.

Tuition-Only Scholarships

Энэ төрлийн тэтгэлэг нь зөвхөн сурагчийн сургалтын төлбөрийг хангадгаараа ялгаатай.

Хэрхэн тэтгэлэг олох вэ?
  • Эрт эхэл

    Тэтгэлгийн талаар аль болох эрт судалж, хайж эхлэвэл үр дүнтэй. Өөрт тохирсон тэтгэлгүүдийг судалж, шаардлагатай зүйлсээ хийж эхлэх хэрэгтэй.

  • Онлайн платформуудыг ашигла

    Тэтгэлгүүдийн талаар мэдээлэл авч болох гадаадын Fastweb, Scholarship.com, BigFuture, дотоодын Tetgeleg зэрэг платформуудыг ашиглаж тэтгэлэг хайх боломжтой.

  • Хүмүүсээс асуу

    Эцэг эх, найзууд, дээд ангийнхан, сургуулийн консулар гэх мэт хүмүүсээс асууж үзэж болно. Мөн өөрийн сурахыг хүсч буй сургуулийг төгссөн эсвэл одоо сурч буй хүмүүстэй холбогдож зөвлөгөө авах боломжтой.

Амжилттай тэтгэлэх авах зөвлөгөө

Өөрт тохирсон тэтгэлгээ олсон бол дараагийн алхам нь apply хийх. Тухайн тэтгэлгээс хамаарч application process өөр өөр байдаг.

  • Шаардлагатай материалуудыг бэлдэх

    Тэтгэлэг бүр шаардлагатай материалууд байдаг. Үүнд ахлах сургуулийн дүн, recommendation letter, эссэнүүд гэх мэт зүйлс ордог. Эдгээр зүйлсээ аль болох эрт бэлдэж хугацаанд нь багатааж илгээх хэрэгтэй.

  • Чанартай Personal Statement бичих

    Ихэнх тэтгэлгүүд тухайн сурагч өөрийгөө тайлбарлаж бичсэн Personal Statement эссэ шаарддаг. Энэхүү эссэнд өөрийн зан чанар, давуу тал, гаргасан амжилт, ирээдүйн зорилгууд гэх мэт зүйлсээ тодотгож өгч болно. Энэхүү эссэ нь өөрийгөө хувь хүн талаар тайлбарлах өргөдлийн хамгийн чухал хэсгүүдийн нэг учир олон янзаар бичиж үзэх, хүнд уншуулж шүүмж сонсох гэх мэтээр сайн анхаарч ажиллах хэрэгтэй.

  • Өөрийн амжилтаа тодотгож өгөх

    Суралцах хугацаандаа гаргасан амжилт бүтээлээ өргөдөлдөө онцолж өгөх хэрэгтэй. Сурлагын амжилт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, спорт, уралдаан тэмцээнүүдэд гаргасан амжилтууд тэтгэлэг авах эсэхэд нөлөөлдөг.

  • Тэтгэлгээ судлах

    Их дээд сургууль бүрд тэтгэлэг өгөхдөө харгалзаж үздэг тодорхой зүйлс бий. Үүний талаар судалж мэдсэнээр тэтгэлэх авах боломжоо ихэсгэж болно.

  • Олон тэтгэлэг рүү өргөдөл явуулах

    Олон тэтгэлэг рүү өргөдөл явуулах тусам аль нэгээс нь тэтгэлэг авах магадлал өндөр болно. Өөрт байгаа боломжуудаа судлаж, ашиглаж чадсанаар амжилттай тэтгэлэг авах боломжтой.

Тэтгэлэг авна гэдэг нь өрсөлдөөн ихтэй, цаг хугацаа, хичээл зүтгэл их шаардах төвөгтэй процесс юм. Гэсэн хэдий ч шантралгүй, тууштай, хичээнгүй байснаар хэн ч дэлхий шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжтой.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.Нэвтрэх