Герман улсад амьдрах өртөг зардлын хувьд ямар байдаг вэ?

О.Анужин2026 оны дөрөвдүгээр сарын 21437 үзсэн
Герман улсад амьдрах өртөг зардлын хувьд ямар байдаг вэ?

Жил бүр герман улсыг зорих сурагчид улам ихсэж байна. Түүнчлэн гарах зардлын хувьд хэр байдаг вэ?

ХҮНС БАЙРНЫ ТҮРЭЭС ГАДУУР ХООЛОЛТ ЗАМ ТЭЭВЭР БУСАД
27.90% 23.50% 17.20% 10.90% 9.50%

Германд очоод хамгийн чухал хэрэгцээ бол орон байр юм. Германы оюутнууд байранд сард дунджаар 410 евро зарцуулдаг. Мөн дараах хэрэгцээ, хэрэглээ болох хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүнд сар бүр 198 евро зарцуулна гэж бодож үзээрэй.

 Цаашилбал, сар бүр нийтийн тээврийн тасалбарын үнэ 49 евро орчим байдаг. Эрүүл мэндийн даатгалд сар бүр 125 евро, судлах материалд сард 31 евро, бусад зардалд сард 144 евро төлнө.


Герман улс нь нийт 2056 хоттой. Тухайн улсын өмнөд хэсэг нь амьжиргааны зардлаар Германы хамгийн үнэтэй бүсд тооцогддог бөгөөд энэ бүс нутгийн хоёр том хот болох Мюнхен, Штутгарт нь амьдрахад хамгийн үнэтэй хот болдог.


Жишээ нь:

Штутгарт дахь нэг өрөө байр дунджаар 1023€ үнэтэй байдаг бол Германы хойд хэсгийн Бремен хотод үүнтэй төстэй байр дунджаар 687 еврогийн үнэ хүрдэг байна. Энэ нь Бременд байр түрээслэх нь Штутгарттай харьцуулахад 30% хямд гэсэн үг.


Жил ирэх тусам Германы нийслэл Берлинд байх оршин суугчдын тоо өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор амьдрах өртөг улам ихэссээр  байна. Хотын төвдөө нэг өрөө байр түрээслэх дундаж зардал сард ойролцоогоор 

1,321€  байна. Гэсэн хэдий ч Берлин Европын бусад томоохон нийслэлүүдээс илүү хямдхан хэвээр байна. 

Түрээсийн үнэ: 

Парис 11.9%

Лондон 47.7%

Амстердамаас 20.0% бага.

Берлиний эргэн тойрон дахь зүүн Германы бусад хотууд өмнөд зүгийн хотуудаас ихэнхдээ хямд байдаг. Лайпциг, Дрезден хоёр бол Германд амьдрахад хамгийн хямдхан хотуудын нэг юм. Германд байр түрээслэх нь Аахен, Падерборн зэрэг хямд хотуудад сарын 567 еврогоос эхлээд Мюнхенд 1398 евро хүртэл байдаг. Бүх том хотуудыг тооцож үзвэл Герман даяар дунджаар түрээсийн төлбөр сард 827 евро орчим болдог.


СУРГАЛТЫН ТӨЛБӨР 


Германы сургалтын виз авахын тулд та жилд 11,904 евротой байх ёстой байдаг. Сургалтын төлбөрийн хувьд улс болон хувийн гэдгээрээ тодорхой өөр өөр дүнтэй байдаг. Улсын их сургуулиуд нь 100-350 евро хүртэл төлбөртэй. /семестер тус бүр/. Харин  хувийн их сургуулиуд жилд 5000-20000 евро хүртэл илүү төлбөр авдаг бол MBA гэх мэт тусгай хөтөлбөрүүд бүтэн хөтөлбөрт 65,000 евро хүртэл үнэтэй байдаг.


АЖИЛ ОЛГОЛТ 

 Герман улсад суралцах нэг давуу тал бол хичээлээс гадуурх ажил хийхийг зөвшөөрдөг. Германд суралцах хугацаандаа 140 бүтэн өдөр эсвэл 280 хагас өдөр цалинтай ажил хийх мөн оюутны жижиг ажилд орохыг зөвшөөрдөг. 


/2024 оны 12 сард шинэчлэгдсэн мэдээлэл/ 


Холбоотой сэдэв

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.Нэвтрэх