-
Chinese Government Scholarship
Хятадаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам жил бүр манай улсын
БСШУСЯК-тай хамтарч сонгон шалгаруулалт явуулж, оюутнуудыг
тэтгэлэгт хамруулдаг. Тодруулбал сонгон шалгаруулалтыг жил болгоны
гуравдугаар сард зохион байгуулдаг бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй
мэдээлэл БСШУСЯ-ны цахим хуудас дээр байршдаг гэнэ.
Тавигдах шалгуур:
- Хятад улсын харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл байх
- Бүрэн дунд боловсролтой
- Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны
- HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол давуу тал болдог
- Сургалтын төлбөр
- Дотуур байр
- Эрүүл мэндийн даатгал
- Стипенд сар бүр 2500 юань (977500 төгрөг)
-
Silk Road Scholarship
Хятадын Засгийн газар “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх
үүднээс Silk Road Schorlarship буюу “Торгоны зам” тэтгэлгийг жил
бүр ОУ-ын оюутнуудын дунд зарладаг. Хэдийгээр Монгол энэ төсөлд
байдаггүй болов ч хоёр хөрш улсын нөлөөгөөр хамрагдаж энэхүү
тэтгэлэгт хүсэлт гаргах боломжтой орнуудын жагсаалтад багтдаг аж.
Тавигдах шалгуур:
- Хятад улсын харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл байх
- 18-25 настай байх
- HSK-4 180 эсвэл TOEFL 80, IELTS 6.0 буюу түүнээс дээш оноотой байх
- Зорилгоо ойлгуулах эссэ (800-с дээш үгтэй)
- 2 академик багшийн тодорхойлолт, гарын үсэг болон холбогдох и-мэйл хаяг, утасны дугаар
- Гэр бүлийн санхүүгийн тодорхойлолт
- Сургалтын төлбөр
- Дотуур байр
- Эрүүл мэндийн даатгал
- Стипент сар бүр 2500 юань (977500 төгрөг)
-
Күнзийн институтийн тэтгэлэг
Олон улсын Хятад хэлний багш бэлтгэх, бусад орны Хятад хэлний
боловсролыг хөгжүүлэх зорилгоор Күнзийн институтээс жил бүр тус
тэтгэлгийг олгодог. Монгол дахь Күнзийн институт, бие даан
ажилладаг Күнзийн танхимууд, HSK-ийн зарим туршилтын төвүүд, их
дээд сургуулиудын Хятад хэлний тэнхимүүд, сургалтын болон
мэргэжлийн холбоонууд зэрэг байгууллагуудад энэхүү тэтгэлэг
зарлагддаг.
Тавигдах шалгуур:
- Бакалаврын зэрэгт өргөдөл гаргагч 25-аас доош насны Хятад улсын иргэн биш байх
- Биеийн байдал эрүүл байх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх
- HSK4 шалгалтын 210-аас доошгүй, HSK Дунд түвшинд 60-аас доошгүй тус тус оноотой байх{" "}
HSK өгөх шалтгаан:
- Хятадын тэтгэлэгт хамрагдах боломж
- Өөрийгөө хөгжүүлэх
- Бизнесээ өргөжүүлэх
- Үндэстэн дамнасан корпорацад ажилд орход хэрэгтэй
- Tsinghua University
- Peking University
- Shanghai jiao Tong University
- Fudan University
- Zhejiang University
- University of Science and Technology of China
- Nanjing University
- Sichuan University
- Huazhong university of Science and Technology
- Wuhan University


