Үргэлжлэх хугацаа
2026.11.26 - 11.28
Байршил:
Салоники · Танхим
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
Хязгааргүй
Бүртгэл
2026.08.16
Танд тохирох уу?

Энэ боломж танд тохирох эсэхийг шалгаж харуулна.

Нэвтрэх
Хэнд тохиромжтой
Дэлхийн аль ч улсын 18–30 насны залуус2–6 хүний бүрэлдэхүүнтэй багҮндэсний, бүс нутгийн болон олон улсын хамтарсан баг байж болноӨмнөх туршлага шаардахгүй, харин санаачилга, хүсэл эрмэлзлийг чухалчилна
ХакатонМэдээллийн технологиМедиа, харилцаа

ЮНЕСКО-ИЙН ЗАЛУУЧУУДЫН ХАКАТОН 2026

Ерөнхий мэдээлэл

ЮНЕСКО-оос жил бүр зохион байгуулдаг Youth Hackathon 2026 хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Энэ жилийн хакатон “Play Your Part: Youth Designing the Future of Media and Information Literacy” буюу “Хамтдаа оролцъё: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ирээдүйг залуус бүтээнэ” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Энэхүү хакатон нь залуусыг хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чиглэлээр шинэлэг, бүтээлч, хэрэгжих боломжтой шийдэл боловсруулахад уриалж байна. Өнгөрсөн 2025 оны хакатонд дэлхийн 138 орны 1,200 гаруй баг оролцсон нь залуус мэдээллийн орчны сорилтыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй болохыг харуулсан юм.

Ямар чиглэлээр санаа боловсруулах вэ?

Багууд дараах чиглэлүүдээс сонгон төсөл, санаагаа боловсруулж болно. Үүнд:

  • Хиймэл оюун ба хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол/ХММСБ/;

  • Дижитал эрин дэх ХММСБ боловсрол;

  • Олон нийтэд чиглэсэн ХММСБ санаачилга;

  • Залуучуудын оролцоо, манлайлал;

  • Энэ жилийн сэдэвтэй уялдсан бусад шинэлэг санаа.

Ямар төрлийн бүтээл байж болох вэ?

Төслийн санаа нь тоглоом, аппликейшн, вэбсайт, подкаст, радио нэвтрүүлэг, комик, богино видео, баримтат бүтээл, сургалтын хэрэглэгдэхүүн, залуучуудын кампанит ажил, олон нийтэд чиглэсэн санаачилга зэрэг олон хэлбэртэй байж болно.

Оролцогч баг юу бэлдэх вэ?

Баг бүр дараах хоёр материалыг бэлтгэнэ:

  • Төслийн санал - PDF эсвэл Word хэлбэрээр;

  • 3 минут хүртэлх танилцуулга видео - санаагаа товч, ойлгомжтой, сонирхолтой байдлаар танилцуулах.

Шагнал

Шалгарсан багууд ЮНЕСКО-ийн урилгаар 2026 оны 11 дүгээр сарын 26–28-ны өдрүүдэд Грекийн Салоники хотноо зохион байгуулагдах Voices European Festival of Journalism and Media Freedom арга хэмжээнд оролцож, төслөө олон улсын түвшинд танилцуулах боломжтой.

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хиймэл оюун, цахим орчин, олон нийтийн оролцоо, залуучуудын манлайллын чиглэлээр санаа, шийдэл боловсруулах хүсэлтэй залуусыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн холбоос: https://www.unesco.org/en/articles/unesco-youth-hackathon-2026

Байршил

Танхим

Салоники

Хөтөлбөр

1
Бүртгэл эхлэх
2026 оны 6 дугаар сарын 15
2
Онлайн менторинг хөтөлбөр
2026 оны 7 дугаар сарын 1–2
3
Материал хүлээн авах хугацаа
2026 оны 7 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 16 хүртэл
4
Дэлхийн үнэлгээ
2026 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 13 хүртэл
5
Ялагч багуудыг зарлах
2026 оны 9 дүгээр сарын 13–18

Багийн оролцоо

Багаар оролцох боломжтойБагийн гишүүд: 2–6

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.