Үргэлжлэх хугацаа
2026.08.10
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
Хязгааргүй
Бүртгэл
2026.08.10
Танд тохирох уу?

Энэ боломж танд тохирох эсэхийг шалгаж харуулна.

Нэвтрэх
Хэнд тохиромжтой
2026 онд 12-р ангиа төгсөж буй сурагч17-19 нас12-р ангиБакалавр 1-р курсМонгол
Олгох дэмжлэг
Бүрэн тэтгэлэгСургалтын төлбөрийн дэмжлэгСургалт / workshop access
Тэтгэлэг

ЛА МЕНСА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026

Ерөнхий мэдээлэл

Ла Менса тэтгэлэгт хөтөлбөр нь Зориг сан болон Швейцарын Холбооны Улсын La Mensa e il Gregge байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2007 оноос хойш хэрэгжиж буй урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөр юм. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд энэхүү хөтөлбөр нь санхүүгийн хүндрэлтэй боловч сурлага, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан олон арван залуусыг дэмжиж дээд боловсрол эзэмших боломжийг нь нээж ирсэн.

Хөтөлбөр нь Улаанбаатар хот болон баруус бүсийн тэрдундаа Баян-Өлгий аймгаас их, дээд сургуульд элсэн суралцах сурлагын амжилттай оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийг нь бүрэн хариуцдаг. Ингэснээр тэтгэлэг хүртэгчид санхүүгийн дарамтгүйгээр суралцахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх, ирээдүйн карьертаа бэлтгэх боломжийг бүрдүүлдэг.

Ла Менса тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн сургалтын төлбөрийг санхүүжүүлэхээс гадна ирээдүйн манлайлагчдыг төлөвшүүлэх, боловсролоор дамжуулан амьдралын боломжийг тэлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлдэг онцлогтой хөтөлбөр юм.

Шаардлага

  • ЕБС-ийг 2026 онд 12-р ангиа төгсөж буй сурагч байх
  • Улаанбаатар хотод байрлах дотоодын их, дээд сургуулиудын үндсэн ангид 2026-2027 оны хичээлийн жилд 1-р курст суралцах эрхээ авсан суралцагч байх
  • 12-р ангийн жилийн эцсийн дүн 6 ба түүнээс дээш түвшинтэй, санхүүгийн хэрэгцээтэй байх
  • Үе тэнгийн залуустайгаа хамтран өөрийгөө сорих, шинийг эрэлхийлэх чин хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй сурагч байх

Зөвлөгөө

  • 4 жилийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг авна
  • Хувь хүний хөгжлийн сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдана
  • Хөдөлмөрийн зах зээл, түүнд өөрийгөө бэлтгэх арга хэмжээнд хамрагдана
  • Тавигдах шаардлагыг хангаж буй оюутнууд өргөдлийн маягтыг цахимаар бөглөж илгээх ба Зориг сангийн байранд биеэр ирэх шаардлагагүй болно. Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй.
  • Хөтөлбөртэй холбоотой асуултуудаа Зориг сангийн албан ёсны сошиал хаягуудаар илгээнэ үү.

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.