Ерөнхий мэдээлэл
Дэлхийн тогоруу хамгааллын хамгийн чухал бүс нутгуудын нэг болох Хурх-Хүйтний байгалийн нөөц газар руу нэг долоо хоногийн аялал эхлэхэд бэлэн болоод байна. Тус хөтөлбөрт 20 оролцогч оролцох бөгөөд тухайн газартай танилцах, байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажилтай танилцах, тогорууг байгальд нь ажиглах, мөн мэргэжилтнүүдтэй хамтран шинжлэх ухааны бодит судалгаа, хээрийн шинжилгээ хийх зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдах юм.
Та байгаль, байгаль хамгаалал, шинжлэх ухаанд сонирхолтой эсвэл зүгээр л шинэ газар үзэхийг хүсэж байгаагаас үл хамааран энэхүү хөтөлбөр нь байгальтай ойр байж, шинэ ур чадвар эзэмшин, олон талын сонирхолтой залуустай танилцах сайхан боломж байх болно.
Өөрийгөө сорьж, шинэ ур чадварт суралцах
Монгол орныхоо байгаль, эко системтэй танилцах
YSC оноо цуглуулж буй
Үе тэнгийн шинэ найзуудтай болох хүсэлтэй YSC-чид маань өргөдлөө илгээгээрэй.
Өргөдөл илгээх:
https://www.jotform.com/build/261872821382461
Өргөдөл илгээх сүүлийн хугацаа: 2026.07.17-23:30 цаг (Улаанбаатар хотын цаг)
Зөвхөн тэнцсэн оролцогчидтой 7-р сарын 20-ны дотор холбогдох болно.
Байршил
Хурх Хүйтэн, Онон аймаг
Хөтөлбөр
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл