Үргэлжлэх хугацаа
2026.08.15
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
20
Бүртгэл
2026.07.30
Танд тохирох уу?

Энэ боломж танд тохирох эсэхийг шалгаж харуулна.

Нэвтрэх
Хэнд тохиромжтой
Залуучууд13-19 нас
ХөтөлбөрТөсөлБоловсрол

"Би Монгол хүн" тэтгэлэгт төсөл

Ерөнхий мэдээлэл

Монголынхоо өв соёл, байгаль хамгааллын утга учрыг таньж, амьд байгалийн харилцааг бодит аяллын тусламжтайгаар ухамсарлан ойлгох ач холбогдолтой зуны төсөл хөтөлбөр.

Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг, байгальтай зохицон амьдардаг уламжлалт соёлыг өсвөр насны хүүхдүүдэд таниулах, соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн "Өв тээгч" болгох зорилготой "Би Сонгол хүн"-Миний сайхан эх орон тэтгэлэгт төсөл хөтөлбөр.

Өнөөгийн дижитал эриний хүүхдүүд бодит аяллын тусламжтайгаар монголынхоо өв соёл, байгаль хамгааллын утга учрыг таньж, амьд байгалийн харилцан хамаарлыг ухамсарлан ойлгох ач холбогдолтой юм.

Хустайн байгалийн цогцолборт газарт аялах:
Дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу-тахь болон халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, тарвага, махчин шувуудыг дэргэдээс нь харах.

"Огторгуйн биелгээ"
Биелгээний язгуур тайлал болон орчин үеийн хэв маягтай хослуулсан сургалт, монгол хүний дотоод хүчийг мэдрэм биелэхүйн сургалт.

Шилдэг 5 оролцогч:
500,000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг • сертификат • гарын бэлэг

15 оролцогч:
300,000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг • сертификат • гарын бэлэг

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.