Ерөнхий мэдээлэл
"Өнө Мөнхийн Монгол" төслийн хүрээнд Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, түүх, байгалийн онцлог, хамгааллын ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль хамгааллын талаарх эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Аялъя, Танья, Хайрлая" цахим уралдааныг зохион байгуулж байна.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 9 - 8 дугаар сарын 31
Дүн гаргах: 2026 оны 9 дугаар сарын 7
Уралдааны төрөл:
Reels - 1-2 минутын богино хэмжээний дүрс бичлэг
Post - Гэрэл зураг, постер болон мэдээлэл бүхий тайлбар
Хэрхэн оролцох вэ?
The Nature Conservancy in Mongolia болон Zorig Foundation-ийн Facebook, Instagram хуудсыг дагасан байх.
Бүтээлээ өөрийн Facebook эсвэл Instagram хуудсанд Public тохиргоотой нийтэлнэ.
Zorig Foundation болон The Nature Conservancy in Mongolia-ийн албан ёсны хуудсуудыг таглаж, уралдааны хаштагуудыг ашиглана.
Шагналын сан:
1-р байр - iPad Pro
2-р байр - iPhone 17 Pro Max
3-р байр - DJI Drone
4-р байр - DJI Osmo Pocket 4 Creator Combo
5-р байр - Mobile Gimbal (3 ялагч)
Анхаарах зүйлс:
Оролцогчийн ирүүлсэн бүтээл нь өөрийн эх бүтээл байх ёстой. Бусдын бүтээлийг хуулбарласан, интернэтээс шууд авсан, өмнө нь өөр уралдаанд оролцуулсан бүтээлийг хүлээн авахгүй.
Байгальдаа хайртай хүн бүрийг бүтээлч санаагаа хуваалцаж, Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг хамтдаа түгээн дэлгэрүүлэхийг урьж байна.💚
#АялъяТаньяХайрлая #ТусгайХамгаалалттайГазар #ӨнөМөнхийнМонгол
Шаардлага
- Бичлэг болон тайлбарт тухайн Тусгай хамгаалалттай газар нутгийн газарзүй, биологийн олон янз байдал, үнэ цэнэ эсвэл хамгаалалд авсан шалтгааныг баримтад тулгуурлан сонирхолтойгоор тайлбарласан байх.
- Нутгийн иргэдийн өв соёл, уламжлал болон тэдний байгаль хамгаалалд оруулж буй хувь нэмрийг агуулгадаа тусгасан байх.
- Байгальд ээлтэй, хариуцлагатай аяллын зарчмыг бүтээлдээ шингээсэн байх.
Зөвлөгөө
- Оролцогч өөрийн бэлтгэсэн Рийл бичлэг эсвэл Постыг өөрийн Facebook, Instagram, хуудсанд Public тохиргоотойгоор нийтэлнэ.
- Нийтлэхдээ #АялъяТаньяХайрлая, #Тусгай ХамгаалалттайГазар, #ӨнөМөнхийн Монгол гэсэн албан ёсны хаштагуудыг заавал ашиглана. Шалгаруулах үзүүлэлт (Нийт 100 оноо):
- Тусгай хамгаалалттай газрын байгаль, түүхийн онцлогийг харуулсан бодит мэдээллийг олон нийтэд хэрхэн сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан хүргэсэн байдал (60 оноо).
- Зураг болон бичлэгийн дуу дүрсний чанар, найруулга, эвлүүлэг, бүтээлч байдал (20 оноо).
- Сошиал хандалт (Like, Share, Comment) болон бусдад хариуцлагатай аяллын нөлөөлөл үзүүлсэн эсэх (20 оноо).
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл