Ерөнхий мэдээлэл
The 17th session of the Convention’s Conference of the Parties (COP17) of the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) will be hosted by Mongolia in its capital city, Ulaanbaatar, from 17 to 28 August 2026 under the theme Restoring Land. Restoring Hope.
COP17 is expected to bring together delegates from UNCCD’s 197 Parties, alongside leaders from government, business and civil society, as well as scientists, youth, Indigenous Peoples, pastoralists and smallholder farmers. They will convene to forge solutions to the interconnected challenges of desertification, land degradation and drought, recognizing that restoring land is also essential to reducing instability, preventing displacement and strengthening human and national security in vulnerable regions.
During the two-week conference, participants will engage in a high-level segment including ministerial dialogues, alongside multistakeholder forums and thematic discussions on science–policy integration, innovation and solutions, tools and technologies, and financing. In addition to formal negotiations, COP17 is expected to catalyze collective action on rangelands, resilience and water, as well as food systems and soil health.
Дэлхийн хэмжээний чуулга уулзалт
Яагаад COP17?
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Эх дэлхийн газар, хөрсний доройтол нь хүнсний хангамж, амьжиргаа, экосистемийн тэнцвэрт байдалд эрсдэл учруулж буй томоохон сорилт болоод байна. Газрын дээр ч, доор ч амьтай бүхэн оршин тогтнох эсэх нь эрүүл хөрснөөс хамаардаг. Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд өртөж, хүн төрөлхтний тал гаруй хувийн амьжиргаанд нөлөөлж байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц нь 197 оролцогч талыг нэгэн дор нэгтгэн, шийдвэр гаргагчид, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, уугуул иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх нийтлэг зорилгын хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг. Улаанбаатар хотноо зохион байгуулагдах COP17 хурал нь энэхүү хамтын зорилгыг урт хугацааны бодит үйл ажиллагаа, түншлэл болгон бататгах яриа хэлэлцээрийн чухал талбар байх болно. Байгаль орчны хямрал дэлхий нийтийг хамарч байна. Хариу үйлдэл ч мөн дэлхий нийтийнх байх учиртай.
Яагаад нэгдэх хэрэгтэй гэж?
Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая
Ган гачиг, цөлжилтөд нэрвэгдсэн нутаг орон сэргэхэд ирээдүйд итгэх итгэл дахин төрдөг.
Эх байгалиа сэргээе, Эдийн засгаа сайжруулъя
Газрын доройтол нь дэлхийд жил бүр 6.3 их наяд ам.долларын хохирол учруулдаг бол газрын нөхөн сэргээлт нь олон зуун сая ногоон ажлын байр бий болгож, тогтвортой хөгжилд түлхэц өгдөг.
Эх байгалиа сэргээе, Тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлье
Газрын нөхөн сэргээлт нь нүүрстөрөгч шингээх чадавхыг нэмэгдүүлж, дэлхийн дулаарлын нөлөөг сааруулан, уур амьсгалыг тогтворжуулдаг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх чухал арга хэмжээний нэг юм.
Эх байгалиа сэргээе, Усны нөөцийг хамгаалъя
Эрүүл хөрс нь усыг шингээж, шүүж, хадгалдаг тул нөхөн сэргээгдсэн газар нь гол мөрөн, газрын доорх ус, цаашлаад сая сая хүний ундны усны эх үүсвэрийг хамгаалахад чухал үүрэгтэй.
Эх байгалиа сэргээе, Амьдралыг тэтгэе
Сэргээгдсэн газар нутаг нь амьдрах орчин, экосистемийг нөхөн сэргээж, биологийн олон янз байдлыг дахин бүрдүүлдэг.
Эх байгалиа сэргээе, Эрүүлийг эрхэмлэе
Эрүүл хөрс нь шим тэжээлтэй хүнс, цэвэр усны эх үүсвэр болж, хүний эрүүл мэндийн үндсэн суурийг бүрдүүлдэг.
Эх байгалиа сэргээе, Өв соёлоо хадгалъя
Уугуул болон хөдөөгийн иргэдийн хувьд газар нутаг нь зөвхөн оршин суугаа орон зай бус, харин удам угсаа, өв соёл, үнэт зүйлсийнх нь салшгүй хэсэг юм. Газрыг нөхөн сэргээх нь тэдний өв, ондоошлыг хадгалан хамгаалж буй хэрэг юм.
Яагаад Монгол гэж?
Монгол орны газарзүй, уур амьсгалын өвөрмөц байдал нь дэлхийн цөлжилтийн тулгамдсан асуудлыг ойлгох, мөн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол орон нь газарзүйн байршил, эрс тэс уур амьсгалын онцлогоос шалтгаалан дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 10 орны нэг юм. Үүний улмаас дулааны улирлын хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц буурч, ган гачгийн давтамж нэмэгдэн, цөлжилтийн үйл явц эрчимжиж байна.
Монгол орны уур амьсгал, хуурай бүсийн онцлог нь цөлжилтөд нэн эмзэг экосистемтэй нягт холбоотой тул энэхүү сорилтыг даван туулах чиглэлээр дэлхий нийттэй туршлага хуваалцах, хамтран шийдэл боловсруулах өргөн боломжийг бүрдүүлж байна.
Тэргүүн эгнээнд
Цөлжилт
Монгол Улс нь тал хээр, цөл, уулын экосистем хосолсон өвөрмөц байгаль, газарзүйн тогтоцтой орон юм. Гэвч газар нутгийн 77 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байна. Иймээс газрын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.
Нүүдэлч малчид
Тогтвортой байдал
Монголчууд олон мянган жилийн турш улирлаа даган нүүдэллэж, бэлчээрээ сэлгэж ирсэн уламжлалтай. Энэхүү нүүдлийн мал аж ахуйн хэв маяг нь COP17 хурлаар дэвшүүлж буй тогтвортой газар ашиглалтын зарчмуудын бодит жишээ болж байна.
IYRP 2026 Санаачлагч
Дэлхийн манлайлал
Монгол Улс “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP)-ийг тэргүүлэн ажиллаж, COP17 хуралтай уялдуулан эх орондоо зохион байгуулах гэж байна.
Монгол улсын товч мэдээлэл
ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ БА ЭРЭМБЭ
1,564,116 км²
Монгол Улс нь Төв болон Хойд Азийг холбосон стратегийн байршилтай, 1.56 сая км² уудам нутаг дэвсгэртэй, ойролцоогоор 3.6 сая хүн амтай далайд гарцгүй орон юм. Уудам тал хээр, цөл, ой мод, уул нуруудыг хамарсан олон янзын экосистем бүхий байгаль, газарзүйн өвөрмөц онцлогтой. Олон зууны турш монголчуудын газар нутаг, бэлчээр нь ахуй амьдрал, хоол хүнс, орлогын эх үүсвэр, соёлын үнэт салшгүй холбоотой хэсэг нь байсаар ирсэн. Газрын экосистемийн эрүүл байдал нь үндэсний хөгжил, нийгмийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварт чухал ач холбогдолтой.
Эх сурвалж
ЦӨЛЖИЛТ
76.9% Өртсөн
2020 оны байдлаар, Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртөөд байна. Үүний 23 хувь буюу 30 сая га нь хүчтэй доройтолд орсон бөгөөд үүнд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал, газрын зүй бус ашиглалт голлон нөлөөлж байна.
Эх сурвалж
ОЙН БҮРХЭВЧ
~8.71%
Монгол Улсын нийт газар нутгийн 8.71 хувийг ой мод эзэлдэг. Цөлжилт хамгийн ихээр баруун, өмнөд болон төвийн бүс нутгуудад ажиглагдаж байнЭх сурвалж
УГСААТНЫ БҮЛГҮҮД
21+
Монголын нүүдлийн соёл нь уудам тал хээр, цөл, ой, өндөр уулын бүр гээд байгальтай салшгүй холбоотойгоор бүрэлдэн хөгжиж, малчид ургамал ногоог нөхөн төлжүүлэхийн тулд улирлаа дагаад бэлчээрээ сэлгэдэг өвөрмөц соёлын үнэт өв. Монгол орон нь олон төрлийн соёлын өлгий бөгөөд нийт 21 угсаатны бүлгээс бүрдэх өв уламжлалын нутаг. Ардын хөгжим, баяр наадам, уламжлалт гар урлал, ёс заншил нь өнөөг хүртэл хадгалагдан, үндэсний бахархал болон оршсоор байна. Монголын соёл, уламжлал нь байгаль орчинтой нягт уялдаатай бөгөөд үндэстний үнэт зүйлсийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг.
Байршил
National Garden Park
Сэтгэгдэл