Үргэлжлэх хугацаа
2026.08.03 - 09.20
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
Хязгааргүй
Бүртгэл
2026.07.26

Ерөнхий мэдээлэл

Өсвөр үеийнхэнд нийгэм болон байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах, байгальд ээлтэй залуу манлайлагчдыг дэмжих менторуудыг урьж байна.

YSC хөтөлбөрөөс 5 дахь жилдээ зохион байгуулж буй "Teen Шийдэл" төслийн уралдаанд 120 гаруй багаас шалгарсан шилдэг 10 багийг чиглүүлж, эцсийн шатны "Pitch арга хэмжээ"-нд бэлтгэх дараах 8 чиглэлийн менторыг сонгон шалгаруулж байна.

Үндсэн үүрэг, хуваарь:

  • 8-р сарын эхний 2 долоо хоног (Сургалт): Өөрийн боломжит цагаар цахим болон танхимын хичээл орно.

  • 8, 9-р сарыг дуустал (Чиглүүлэг):
    Долоо хоног бүр тогтмол уулзалтын цаг гаргаж, багуудад зөвлөгөө өгөх.
    Шаардлагатай бол түгээмэл тулгамдсан асуудлаар нээлттэй хичээл санаачлан заах.

  • 9-р сарын сүүлээр (Эцсийн шат):
    Менторууд 9-р сарын сүүлээр болох эцсийн шатны "Pitch" арга хэмжээнд биеэр оролцож, багуудаа дэмжинэ.

Нэмэлт мэдээлэл:
Ментор нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд сонгогдсон менторуудтай 7 дугаар сарын 27-ноос өмнө эргэж холбогдох болно.

Хөтөлбөр

1
Бүртгэл хаагдах
7-р сарын 26
2
Менторуудыг зарлах
7-р сарын 27
3
Хичээл эхлэх
8-р сарын 3
4
"Teen Шийдэл" Pitch арга хэмжээ
9-р сарын 18-20

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.