Үргэлжлэх хугацаа
Тодорхойгүй
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
20
Бүртгэл
2026.07.09 17:00
Танд тохирох уу?

Энэ боломж танд тохирох эсэхийг шалгаж харуулна.

Нэвтрэх
Хэнд тохиромжтой
ОюутанТаван Богд Фүүдс ХХК-ний оффис болон 23 салбарын нийт ажилтнууд.17 настай сурагчОюутан хүүхэдтэй эцэг, эх мөн энэ жил оюутан болох оюутан дүүтэй ах, эгч нар бүгд хамрагдах боломжтой.
Зохион байгуулагч
ТэтгэлэгТэтгэлэг / санхүүжилтКарьер / ажил / дадлага

KFC ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Ерөнхий мэдээлэл

KFC брэнд нь "Чанартай боловсролыг дэмжих" тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд сурч, хөгжих хүсэлтэй, цаашид KFC монгол брэндийн залгамж халаа болж ажиллах чин эрмэлзэлтэй оюутан залуучуудад боломж олгох зорилготой.

ХЭН ХАМРАГДАХ: Таван Богд Фүүдс ХХК-ний оффис болон 23 салбарын нийт ажилтнууд. Үүнд: 17 настай сурагч, оюутан өөрөө, энэ жил оюутан болох, оюутан хүүхэдтэй эцэг, эх мөн энэ жил оюутан болох оюутан дүүтэй ах, эгч нар бүгд хамрагдах боломжтой.

ҮНДСЭН ШАЛГУУР:

  1. Үндсэн ажилтан болон оюутан 1.5 жилээс дээш ажилласан буюу 2025.01.01-с өмнө ажилд орсон байх. Сурагч бол 2026.01.01-с өмнө ажилд орсон байх.

  2. 2026.01.01-с хойш сар бүр ажилласан цагийн фонд 120 цагаас дээш байх. /Сурагч нарт хамаарахгүй/

  3. Оюутан дүнгийн голч 2.5-с дээш байх. Сурагч сурлагын голч 85%-иас дээш байх.

  4. 2025 он болон 2026.5 сар дуустал сахилгын зөрчилгүй байх

  5. Албадын дарга болон салбарын ерөнхий менежер дэмжсэн байх

  6. Тэтэгэлэг авах зүйлшгүй хэрэгцээ үүссэн

ҮНДСЭН БОЛЗОЛ

  • "Таван Богд Фүүдс" ХХК-нд тэтгэлэг авснаас хойш 1 жил болон түүнээс дээш хугацаанд тогтвортой ажиллах

  • Тэтгэлэг авснаас хойш сар бүр ажиллах цагийн фонд 120 цагаас дээш байх

  • Тэтгэлэг авснаас хойш GAP YEAR авахгүй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Анкет, цээж зураг (3х4 хэмжээтэй);

  2. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: өөрийн танилцуулга болон тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх

  3. Сүүлийн 1 жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)

  4. Идэвх санаачилгатай оролцсон нийгэм, олон нийтийн ажлуудыг гэрчлэх материалын хуулбар (үүнд зөвхөн сүүлийн 1-2 жилд буюу 2025-2026 онд оролцсон ажлуудыг тооцно. Оролцсон ажлуудыг гэрчлэх зураг, материал болон үйл ажиллагаанд оролцсон он сар, нэр төрөл тодорхой байх)

  5. Дээрх бүх материалуудыг цахим хэлбэрээр хавсаргаад оруулсан байх

Хүсэлтийг 2026.07.09-ны 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Өргөдөл илгээх: https://form.jotform.com/261688449848075

Ангилал

Хэлбэр
Тэтгэлэг
Чиглэл
Тэтгэлэг / санхүүжилтКарьер / ажил / дадлага

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.