"EXPAND THE HORIZON" ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР
Ерөнхий мэдээлэл
Y4RP тэмцээний ялагч баг БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах "Expand the Horizon" олон улсын хөтөлбөрт оролцох эрхээр шагнуулдаг уламжлалтай билээ.
Энэ удаад хөтөлбөрт зөвхөн 3 хүнийг нэмэлтээр оролцуулах боломжтой боллоо
Яагаад энэ хөтөлбөрт оролцох хэрэгтэй вэ
Солонгосын ТОП "SKY" их сургуулиуд (Korea University, Yonsei University)-ын кампусаар тойрч, тэтгэлэгтэй суралцаж буй Монгол оюутнаас бодит туршлага сонсоно
KOICA Innoport Center, Соннам хотын Startup Center-т зочилж, залуу стартап CEO-үүдтэй нүүр тулан уулзаж, асуулт тавьж суралцана
Gachon University Cocone School — Солонгосын анхны стартап бакалаврын хөтөлбөр, оюутан бүр жилд 750 доллар тэтгэлэг + 150 сая вон хүртэл дэмжлэг авдаг системтэй танилцана
DMZ — Дэлхийн хамгийн хүнд цэрэглэсэн бүсэд биечлэн зочилж, хоёр Солонгосын түүх, энх тайвны ач холбогдлыг мэдрэнэ
Korean Dream лекц — Солонгосын мөрөөдлийн тухай суралцаад "Монголын мөрөөдөл юу вэ?" гэдэг асуултад хариулна
2026 оны ОНЦЛОГ:
"One Korea Youth Forum: Peace & Unification Startup Idea Challenge"
2026.08.12 — Сөүл Startup Hub-д бүтэн өдөр
НҮБ-ын Дэлхийн Залуучуудын Өдрийг тэмдэглэн Сөүл хотын Засаг даргын газрын албан ёсны дэмжлэгтэй зохион байгуулагдаж буй энэ форумд:
Өмнөд, Хойд Солонгосын залуучууд + олон улсын залуучуудтай хамтарч энх тайвны стартап санаа бий болгоно.
Баг болж санаа хөгжүүлж, менторингтой ажиллаж, шүүгчдийн өмнө питч хийнэ
"One Korea Global Ambassador" болж томилогдох боломжтой — энэ нь НҮБ-ын эрх чөлөө, энх тайвны зарчмыг дэмжих залуу элч болно гэсэн үг юм.
Мөн хөгжөөнт хөтөлбөр:
Lotte World адал явдалт парк, COEX Aquarium, Сөүл хот тойрох соёлын аялал, Мёндон худалдааны гудамж зэрэг Солонгосын хамгийн сонирхолтой газруудаар аялна!
Бүрдүүлэх материал:
Гадаад паспорт (6+ сар хүчинтэй)
Товч CV / танилцуулга
Y4RP эсвэл ижил төстэй хөтөлбөрт оролцсон нотлох баримт (жил, төслийн нэр, үүрэг)
Дараах асуултад хариулсан богино захидал: "Та яагаад энэхүү хөтөлбөрт оролцох хэрэгтэй вэ?"
1 хувь цээж зураг
Бүртгүүлэх:
Дээрх материалуудыг: neayouth.mongolia@gmail.com хаягаар ирүүлнэ
Хөтөлбөрийн зардал: 6,000,000₮
Энэ дүнд юу багтсан бэ?
Сөүл дахь байр, хоол
Бүх хөтөлбөрийн зохион байгуулалт, тээвэр, орчуулга
SKY их сургуулиудын кампус тур
KOICA, Стартап төвүүд, CEO уулзалтууд
DMZ, Korean Dream, One Korea Youth Forum
Lotte World, COEX, соёлын аялал
Мэргэжлийн менторинг, зохион байгуулалт
Оролцогч өөрөө хариуцах бусад зардал: виз, даатгал, нислэгийн зардал.
Дэлгэрэнгүй мэдээллийг 96131117 дугаараар болон чатаар лавлах боломжтой.
Шаардлага
- Y4RP-д эсвэл ижил төстэй чиглэл бүхий залуусын хөтөлбөрт оролцож байсан эсвэл зохион байгуулж байсан. /Y4RP-д өмнө нь оролцож байсан бол давуу тал болно/
- 16-27 настай /16-18 насныхан: Эцэг эхийн бичгэн зөвшөөрөл шаардлагатай/
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Хөтөлбөрт бүрэн, идэвхтэй оролцох боломжтой
Байршил
Сөүл
Хөтөлбөр
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл