Awezome Reels бичлэгийн уралдаан
Ерөнхий мэдээлэл
Солонгос дахь өөрийн амьдралын туршлага, TIP-ээ хуваалцаад 1 САЯ ВОНЫ эзэн болох хүн байна уу?
Солонгос дахь үеийнхээ түүхийг чөлөөтэй хуваалцаарай
Сэдвийнхээ агуулгыг бүрэн гаргасан, хамгийн сонирхолтой 10 контентыг шалгаруулах болно
Хугацаа: 05.20 ~ 09.30
Тэргүүн байр - 1,000,000 вон
Дэд байр - 500,000 вон
Тусгай байр - 200,000 вон
Урамшуулалт байр - Coffee coupon
Сэдэв 01
Соёлын ялгаа ба дасан зохицлын түүх
Жишээ 1
Монголд энгийн зүйлд тооцогддог үг, үйлдэл, ёс суртахууны ойлголт нь Солонгост асуудал болж байсан тухай туршлага
Жишээ 2
Монголд сөргөөр хүлээж авдаг зүйл Солонгост эерэгээр ойлгогдож, соёлын ялгааг мэдэрсэн сонирхолтой туршлага
Жишээ 3
Монгол, Солонгосын соёл, амьдралын хэв маягийн төстэй байдал нь хурдан дасан зохицоход нөлөөлсөн туршлага
Сэдэв 02
Соёлын шокийг даван туулсан түүх
Жишээ 1
Солонгосын талаарх төсөөлөл бодит байдалтай зөрж, соёлын болон нийгмийн ялгаанаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулж, шинэ орчинд дасан зохицсон туршлага
Жишээ 2
Өөрийн зан чанар, хэв маягаа тодорхой хэмжээнд өөрчилж, Солонгосын нийгмийн хэм хэмжээ болон амьдралын хэв маягт нийцүүлэн амьдарч байсан түүх
Оролцогч
Солонгост суралцаж байсан болон одоо суралцаж буй монгол оюутнууд байршлаас үл хамааран оролцож болно.
Мөн хэлний бэлтгэлийн оюутнууд ч оролцох боломжтой
ЖИЧ: Одоохондоо insight data, үзэлтийн тоог шалгаруулалтад оруулахгүй байгаа шүү
Учир нь олон дагагчтай creator-уудын хувьд reach, view харьцангуй өндөр гарах магадлалтай байдаг болохоор илүү шударга байлгахыг зорьж байгаа
Тиймээс манай баг reel-үүдийг сэдэв, санаа, агуулга, хийц зэрэг талаас нь харж байгаад хамгийн тохирсон контентуудыг шалгаруулах болно
Өөрөөр хэлбэл үзэлтийн тооноос илүү creative санаа, vibe, контентын чанар нь хамгийн чухал байгаа шүү
Шагнал
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл