Ерөнхий мэдээлэл
Өөрчлөлт зөвхөн гудамжинд биш, цахим орчинд ч эхэлдэг.
Нэг пост олон хүнд хүрч чадна.
Нэг видео олон хүнийг эргэцүүлэхэд хүргэж чадна.
Нэг дижитал аян бодит өөрчлөлтийн эхлэл болж чадна.
Монголын Эмнести Интернэшнл COP17 болон малчдын эрхийн кампанит ажлын хүрээнд Дижитал багийн шинэ гишүүдийг урьж байна.
Хэрэв та:
Контент бүтээх,
Видео зураг авах, эвлүүлэх,
Сошиал медиа хөгжүүлэх,
Дизайн хийх,
Дижитал активизм, кампанит ажилд оролцох сонирхолтой бол бидэнтэй нэгдээрэй.
Сайн дурын ажил бол зөвхөн ур чадвараа хөгжүүлэх боломж биш. Харин өөрийн бүтээлч санаа, чадвараараа хүний эрхийн төлөөх хөдөлгөөний нэг хэсэг болох боломж юм.
Өөрчлөлтийг зөвхөн ажиглах биш, хамтдаа бүтээе.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 10-ны 11:00 цаг хүртэл
Бүртгүүлэх: https://forms.cloud.microsoft/e/fNNvjx72Zz
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл