Үргэлжлэх хугацаа
Тодорхойгүй
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
16
Бүртгэл
2026.07.24
Хэл
Монгол, Англи хэл
Танд тохирох уу?

Энэ боломж танд тохирох эсэхийг шалгаж харуулна.

Нэвтрэх
Хэнд тохиромжтой
Их, дээд сургуульд бакалавр эсвэл магистрын зэрэг хамгаалсан байх
Зохион байгуулагч
Ажлын байрХөдөө аж ахуйБизнес, менежмент

Шинэ төгсөгч хөгжлийн хөтөлбөр зарлагдлаа!

Ерөнхий мэдээлэл


“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

“Оюу толгой” ХХК нь Урт хугацааны стратеги зорилтынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоо, хүртээмжтэй байдлыг дэмжих, жендерийн тэнцвэртэй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлын байрны сонгон шалгаруулалтын явцад орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон эмэгтэйчүүдэд давуу байдал олгохыг эрмэлзэнэ.

Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар техникийн мэдлэг бүхий үндэсний шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

Шинэ төгсөгч хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Рио Тинто компаниас хэрэгжүүлдэг олон улсын Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамрагдах боломж

  • Гүйцэтгэлийн удирдлага, үнэлгээ тогтмол хийх

  • Техникийн мэдлэг, чадвар болон мэргэжлийн өсөлт, хөгжил

  • Манлайлах чадвараа хөгжүүлэх

  • Олон улсад хэрэглэгддэг цахим сургалтын материал болон коучинг систем

  • Рио Тинто компанийн бусад салбарын шинэ төгсөгчидтэй холбогдож, туршлага хуваалцах боломж

  • Коучинг, Менторшип

  • Туршлагатай зөвлөхүүдээс суралцах, ажлын туршлага хуримтлуулж, өөрийгөө сорих, хөгжүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх

  • 2024, 2025 эсвэл 2026 онд дотоод болон гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд бакалавр эсвэл магистрын зэрэг хамгаалсан байх

  • Зарлагдсан мэргэжлийн чиглэлээр төгссөн байх

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй

  • Сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байх

  • Харилцааны болон багаар ажиллах ур чадвартай, сониуч, шинэ зүйл сурах эрмэлзэлтэй, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй

Анкет бөглөх заавар

Энэхүү системийн Монгол хэлний хувилбар одоогоор хөгжүүлэлтийн шатандаа байгаа болно. Иймээс асуултууд англи хэлээр харагдах хэдий ч та хариултаа хүсвэл монгол хэлээр бөглөж болно.

Алхам 1: Өргөдөл, анкет бөглөж эхлэхийн тулд Apply товчийг дарна.

Алхам 2: Өөрийн хэрэглэгчийн бүртгэл (account)-ээ үүсгэнэ.

Алхам 3: Заавал бөглөх бүх талбарыг бүрэн гүйцэд бөглөж, шаардлагатай мэдээллээ оруулна.

Системтэй холбоотой асууж тодруулах зүйл гарвал 99076973 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2026 оны Долоодугаар сар 24-ний өдөр багтаан бүрдүүлж өгнө үү Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Ажлын байр
Хэлтэс (Орон тоо)
Бүртгүүлэх холбоос

Шинэ төгсөгч кэмп, сайтын үйлчилгээний ажилтан
Кэмп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтэс(1)
Graduate Camp and Site Services

Шинэ төгсөгч цахилгааны инженер
Баяжуулах үйлдвэрийн засвар,Эрчим хүчний хэлтэс(2)
Graduate Engineer Electrical

Шинэ төгсөгч механикийн инженер
Баяжуулах үйлдвэрийн засвар,Механик засвар, Уурхайн засварын хэлтэс(3)
Graduate Engineer Mechanical

Шинэ төгсөгч боловсруулалтын инженер
Баяжуулах үйлдвэрийн ажиллагааны хэлтэс(2)
Graduate Engineer Processing

Шинэ төгсөгч металлургич
Баяжуулахын техник үйлчилгээний хэлтэс(1)
Graduate Metallurgist

Шинэ төгсөгч санхүүгийн нягтлан бодогч
Санхүүгийн хэлтэс(1)
Graduate Accountant Financial

Шинэ төгсөгч шинжээч
Санхүүгийн хэлтэс(1)
Graduate Analyst

Шинэ төгсөгч ЭМААБО-ы ажилтан
ЭМААБОАБ ба Орон нутгийн харилцааны газар(1)
Graduate HSE

Шинэ төгсөгч тогтвортой хөгжлийн ажилтан
ЭМААБОАБ ба Орон нутгийн харилцааны газар(1)
Graduate Officer Sustainability

Шинэ төгсөгч ложистикийн ажилтан
Тээвэрлэлтийн хэлтэс(1)
Graduate Logistics

Шинэ төгсөгч уул уурхайн инженер
Уурхайн техник үйлчилгээний хэлтэс(1)
Graduate Engineer Mining

Шинэ төгсөгч хүний нөөц болон сургалтын ажилтан
Боловсон хүчин бүтэц зохион байгуулалтын хэлтэс(1)
Graduate HR and Training

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц

  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц

  • Тэтгэвэр/хуримтлалын сан*

  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр

  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд

  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт

Монгол ажиллах хүчин

“Оюу толгой” компани Монгол улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тухайн албан тушаалд тохирох хүмүүсийг сонгож авдаг.“Оюу толгой” ХХК нь Урт хугацааны стратеги зорилтынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоо, хүртээмжтэй байдлыг дэмжих, жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ажлын байрны сонгон шалгаруулалтын явцад орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон эмэгтэй хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу давуу байдал олгохыг эрмэлзэнэ. Бид монгол иргэдийг, Өмнөговь аймгийн оршин суугчдыг ажилд авахыг чухалчилдаг бөгөөд “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 97 хувийг монгол иргэд бүрдүүлж байна.

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.