Үргэлжлэх хугацаа
Тодорхойгүй
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
Хязгааргүй
Бүртгэл
2026.08.03 08:00
Танд тохирох уу?

Энэ боломж танд тохирох эсэхийг шалгаж харуулна.

Нэвтрэх
Хэнд тохиромжтой
Бүх хүнОюутанСурагчЗалуучуудБагшЭцэг эх18-60 нас
ЭлсэлтНийгмийн нөлөөлөлБайгаль орчин

НҮБ-ын Нийгэмлэгийн шинэ гишүүний сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ерөнхий мэдээлэл

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгэмлэг буюу United Nations Association of Mongolia (UNA Mongolia) нь НҮБ-ын үйл ажиллагааг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд хувь нэмрээ оруулах зорилготой дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын Монгол дахь салбар юм.

Манай байгууллага НҮБ болон төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран "НҮБ-ын Залуу төлөөлөгч", "Өсвөрийн байгаль хамгаалагч", "Дэлхийн Иргэний Боловсрол", "Залуучууд, энх тайван, аюулгүй байдал", "Эх дэлхийн сургууль" зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад гишүүнээр элсэх сонирхолтой, төслийн удирдлагын мэдлэгээ зузаатгах, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэлтэй 18 болон түүнээс дээш насны хэн бүхэн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юм.


ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНЭЭР:

  • Олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрийн зохион байгуулалтад оролцох, төсөл санаачлан хэрэгжүүлэх

  • НҮБ болон олон улсын байгууллага, Тогтвортой хөгжлийн талаарх мэдлэгээ тэлэх

  • НҮБ-ын олон нийт, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаанд оролцох

  • Олон улсын сүлжээний нэг хэсэг болох

  • Төрөл бүрийн мэргэжил, ур чадвартай залуустай нэг баг болж нийгэм, эх дэлхийн сайн сайхны төлөө хамтран ажиллах боломжтой


ГИШҮҮНД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:

  • 18 болон түүнээс дээш настай (дээд насны хязгаар байхгүй)

  • Газар зүйн байршил хамаарахгүй, орон нутаг, гадаадад амьдардаг байж болно

  • Өөрийгөө хөгжүүлж, нийгэмдээ хувь нэмэр оруулах чин хүсэлтэй

  • Багаар ажиллах чадвартай

  • Өмнө нь сайн дурын ажил хийж байсан, эсвэл олон нийтийн оролцоо бүхий төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай

  • Байгууллагын үйл ажиллагаанд сард багадаа 20 цагийг зарцуулах боломжтой

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭЖ АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА: 2026 оны 08 сарын 03-ны 08:00 цаг

БҮРТГЭЛ ИЛГЭЭХ ХОЛБООС: https://forms.gle/86BxhNQNktx7GKLq5


НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

  • Өргөдлийг 2026 оны 08 сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хүлээн авах ба 2-р шатны ярилцлагад шалгарсан оролцогчдод 08 сарын 05-ны дотор имэйл хаягаар хариуг хүргүүлнэ. Та бүхэн SPAM фолдероо тогтмол шалгана уу.  2-р шатны ярилцлага 08 сарын 08-ны 09:30 цагт эхлэнэ.

  • НҮБ-ын Нийгэмлэг нь 14 хоногт нэг удаа цахимаар хурал хийдэг бөгөөд төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаатай холбоотойгоор цахимаар болон биечлэн уулзах тохиолдлууд гардаг. Нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар манай сошиал хаягуудаас мэдээлэл авна уу.

  • Гишүүнээр элссэн тохиолдолд Гишүүнтэй хийх гэрээнд гарын үсэг зурж, гишүүнчлэлийн татвараа төлсөн тохиолдолд гишүүнчлэл баталгаажна. Татвар жилийн 100,000 төгрөг. Оюутнууд, ХБИ болон бусад тусгай хэрэгцээт хүмүүст нөхцөл байдлаас нь шалтгаалж татварын хэмжээг хөнгөлнө.

  • Сонгон шалгаруулалтын талаар асууж тодруулах зүйл байвал info@unamongolia.com эсвэл United Nations Association of Mongolia / НҮБ-ын Нийгэмлэг фэйсбүүк хуудсаар холбогдоно уу.

  • Таныг нийгмийн сайн сайхны тусын тулд хувь нэмрээ оруулан хамтран ажиллахыг урьж байна.

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.