Ерөнхий мэдээлэл
Ирээдүйн эрчим хүчний салбарын чадварлаг инженерүүдийг дэмжих зорилготой “МАК Тэтгэлэг-2026” хөтөлбөрт ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн шинээр элсэгч болон оюутнуудыг урьж байна.
Хамрагдах мэргэжлийн чиглэлүүд:
Дулааны цахилгаан станц
Дулаан процессын автоматжуулалт
Цахилгаан системийн автоматжуулалт
Цахилгаан систем
Цахилгаан хангамж
Сэргээгдэх эрчим хүч
Дээрх чиглэлийн БНХАУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөр
Үндсэн шаардлага:
Сүүлийн хоёр улирлын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
Шинээр элсэгч бол сургуульд тэнцсэн батламж, урилгатай байх
Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 9-р сарын 10
Постер дээрх QR кодыг уншуулан анкеттай танилцах эсвэл бөглөсөн анкетаа training@mak.mn хаягаар илгээнэ үү.
Лавлах утас: 7575-9707, дотуур дугаар 1331
Ирээдүйн мэргэжилдээ эзэн болж, хөгжлийн боломжоо "МАК Тэтгэлэг-2026" хөтөлбөртэй хамт эхлүүлээрэй.
https://www.mak.mn/post/мак-тэтгэлэг-2026-хөтөлбөрийн-бүртгэл-явагдаж-байна
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл