Бүртгэл 10 өдөр дараа хаагдана
Итгэлийн Далавч ТББ-ын сайн дурын багт урьж байна!
Бүртгэл 10 өдөр дараа хаагдана
Ерөнхий мэдээлэл
Та өөрийн амьдарч буй хороо, дүүрэг, аймаг, сумандаа хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж, боловсролын салбарт ямар тэгш бус байдал үүсэж байгааг анзаардаг уу? Зүгээр нэг ажиглагч биш, харин өөрийн дуу хоолойгоо бусдад хүргэдэг, шийдэл эрэлхийлэгч нь байхыг хүсэж байна уу?
“Итгэлийн Далавч” ТББ нь 15 болон түүнээс дээш насны залуусыг онлайн сайн дурын багийн бүрэлдэхүүндээ урьж байна.
Бид хамтдаа юу хийх вэ?
Асуудлыг тодорхойлж, дуу хоолой нь болох: Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх, боловсролын тэгш бус байдлын талаарх бодит мэдээлэл, постыг бэлтгэн түгээх.
Бодит шийдэл боловсруулах: Өөрийн орон нутагт тулгамдаж буй асуудлыг хамтдаа хэлэлцэж, шийдэл тодорхойлох.
Шийдвэр гаргагчдад нөлөөлөх: Орон нутгийн засаг захиргаа, удирдлагуудад хүсэлт боловсруулан хүргүүлж, бодит өөрчлөлт хийхэд хувь нэмрээ оруулах.
Танд ямар боломжууд нээгдэх вэ?
🌐 Бүрэн онлайн: Аймаг, орон нутаг гээд хаанаас ч хамрагдах боломжтой.
🏛️ Хүсэлт хүргүүлэх: Орон нутгийн удирдлагуудад санал хүргүүлэх түвшний практик туршлагатай болно.
📜 Сертификат: Идэвхтэй оролцсон бүх гишүүддээ батламж олгоно.
🤝 Байгууллагын гишүүнчлэл: Сайн дурын гишүүнээс цаашлаад байгууллагын үндсэн гишүүн болж, ирээдүйн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх.
⏳ Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 10 сарын 20-ний өдөр.
🔗Бүртгүүлэх линк: https://forms.gle/zWrEgEwG2DJPmcgX7
Шаардлага
- 15-с дээш настай байх
- Долоо хоногт тодорхой хэмжээний цаг зарцуулах боломжтой байх
Сэтгэгдэл