Үргэлжлэх хугацаа
2026.08.17 09:00 - 2026.08.28 19:00
Байршил:
UNCCD COP17-ын НОГООН БҮС · Танхим
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
Хязгааргүй
Бүртгэл
2026.08.02
Танд тохирох уу?

Энэ боломж танд тохирох эсэхийг шалгаж харуулна.

Нэвтрэх
Хэнд тохиромжтой
ЗалуучуудМэргэжилтнүүд
Нээлттэй урилга / Open callХөтөлбөрБайгаль орчин

Залуучуудын павильонд арга хэмжээ хамтран зохион байгуулахыг урьж байна

Ерөнхий мэдээлэл

Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр НОГООН бүсэд байрлах Залуучуудын павильоны хөтөлбөрийг хамтран зохион байгуулах хувь хүн, байгууллага, сүлжээ, клуб болон залуучуудын санаачилгуудыг урьж байна.

Хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 17–28 хооронд
Байршил: UNCCD COP17-ын НОГООН БҮС

Та бүхэн цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт болон COP17-ын бусад холбогдох сэдвээр хэлэлцүүлэг, сургалт, танилцуулга, интерактив үйл ажиллагаа, үзэсгэлэн болон бусад шинэлэг арга хэмжээ зохион байгуулах саналаа ирүүлэх боломжтой.

Хэн хүсэлт гаргах боломжтой вэ?

  • Залуучуудад чиглэсэн санаачилга хэрэгжүүлэг эсвэл залуучуудын удирддаг төрийн бус байгууллага, сүлжээ, байгаль орчны клуб, 18-35 насны залуу хүн

  • Олон нийтийн суурьтай залуучуудын байгууллага, санаачилга

  • Арга хэмжээгээ залуучууд өөрсдөө боловсруулж, хэрэгжүүлдэг

  • COP17-ын сэдэвтэй уялдсан, арилжааны бус арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байгууллага, залуучууд

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 23:59 цаг
Хүсэлт илгээх холбоос: https://gqr.sh/VUq4

Павильоны хөтөлбөр, цагийн хуваарийг ирүүлсэн саналуудын агуулга, цагийн хуваарийн боломж, техникийн нөхцөл болон нөөцөд үндэслэн эцэслэн боловсруулна. Асуулгыг бөглөсөн нь хүсэлт шууд баталгаажсан гэсэн үг биш бөгөөд сонгогдсон байгууллага, санаачилгуудтай эргэн холбогдоно.

Байршил

Танхим

UNCCD COP17-ын НОГООН БҮС

Google Maps дээр нээх

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.