Ерөнхий мэдээлэл
Зориг сан нь Тайваний Ардчиллын Сантай хамтран “Ардчилал Зуны Зуслан” хөтөлбөрөө 10 дах жилдээ зарлаж байна.
Энэхүү хөтөлбөр нь 18-22 насны оюутан залууст зориулагдсан хөтөлбөр бөгөөд, тэднийг нийгэмд болж буй үйл явдалд анхаарлаа хандуулдаг идэвхтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
Их, дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй 18-22 насны, 1-р курс төгссөн оюутан байх
Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх
Үе тэнгийн залуустайгаа хамтран өөрсдийгөө сорих, бусдаас суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд 2026 оны 8-р сарын 9-ний өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна. Хоцорсон материалыг шалгаруулалтад оруулахгүй болно.
*Зориг сан нь хүний эрх, тэгш оролцоог дэмжигч байгууллага бөгөөд оролцогчдыг яс үндэс, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин, нийгмийн гарал болон бусад ялгаатай байдлыг хөтөлбөрийн шалгаруулалтад харгалзан үздэггүй болно.
https://form.jotform.com/zorigfounda.../dsc-2026-application
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл