AP хөтөлбөр гэдэг нь ахлах сургуулийн сурагчдад коллежийн түвшний хичээл судлах боломжийг олгодог ба энэ хөтөлбөр нь манай монгол улсын сургуулиудад тун ховорхон хэрэгждэг байна. Энэхүү тусгай хөтөлбөрийн хичээл болгонд шалгалт өгч, авсан оноогоо өргөдөлдөө оруулж болдог. Гэхдээ бүү санаа зовоорой, хэрвээ таны сургуульд AP, IB, A-level гэх мэт программуудын хичээл байхгүй байсан ч Америкийн их сургуулиуд руу өргөдөл явуулахад заавал энэхүү программуудыг судалсан байх шаардлагагүй юм. Гэвч таньд боломж байвал судлахаас бүү татгалзаарай. Зарим судалгаагаар топ их сургуулиудад тэнцсэн сурагчид ахлах ангидаа 5-8 AP хичээл авдаг байсан гэх мэдээлэл байдаг.
IB хөтөлбөр гэдэг нь ахлах сургуулийн сурагчдад зориулсан хүнд академик хөтөлбөр ба нийт 6 хичээл сонгон судалдаг байна. Ихэвчлэн тэдний 3 нь SL буюу стандарт түвшнийх нөгөө 3 нь HL буюу ахисан түвшнийх байдаг. Шалгалт өгөхөөс гадна TOK (Theory of knowledge) хичээлд сууж, 4000 үгтэй судалгааны ажил явуулах ба CAS(Creative, Arts, Service) программын хүрээнд долоо хоногтоо 2-3н цаг зарцуулсан байх ёстой. Энэхүү акамемик хөтөлбөр нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөнөөрөө давуу тал болж өгдөг. АНУ ч гэлтгүй дэлхийн ихэнх сургуулиуд энэхүү хөтөлбөрийн дипломыг хүлээн зөвшөөрдөг байна.
A Level нь Их Британи болон бусад улс орнуудад ашиглагддаг мөн л ахлах сургуулийн дээд түвшний шалгалт юм. АНУ хэдийгээр A level оноо шаарддаггүй ч Их Британи гэх мэт захим улсуудад шаардлагатай байдаг байна. Хэдий A level шаарддаггүй байсан ч оноогоо явуулж болно, хамгийн чухал нь сургуулиа сайн судлах юм шүү!
IELTS/TOEFL/DUOLINGOАмерикийн их сургуулиудад суралцахад ЭЕШ ийн оноо хэрэггүй байдаг бөгөөд үүнтэй төстэй Америк улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтууд гэж бий. Тэгвэл тэдгээр шалгалтуудын нэг болох хэлний түвшингийн шалгалтуудын талаар мэдэцгээе.
Англи хэлний түвшинг шалгадаг 3 шалгалт байдаг нь IELTS, TOEFL, Duolingo юм. Эдгээр 3 шалгалт нь өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. IELTS TOEFL-ийг ихэнх орнууд хүлээн зөвшөөрдөг бол Duolingo–г цөөн хэдэн сургуулиуд хүлээн авдаг ба АНУ-ын ихэнх сургуулиуд duolingo-г хүлээн зөвшөөрдөг. Duolingo нь гэртээ шалгалтаа өгч болдгоороо онцлогтой. Мэдээж энэхүү шалгалтууд нь төлбөртэй бөгөөд IELTS-ын хувьд 190-200$ (660,000-200,0007₮), TOEFL-ийн хувьд 140-180$ (490,000-630,000₮) бол Duolingo нь 59$ (200,000₮) байдаг тул та аль улсад ямар сургуульд орохоо зөв шийдэж санхүүгийн бололцоогоо тооцон өөрт тохирсон шалгалтыг өгөөрэй гэж зөвлөж байна.
Зарим хүмүүс хэлний онооны үндэс дээр тэтгэлэг олгодог гэж боддог ч энэ нь 100% үнэн биш юм. Хэлний оноо чухал хэдий ч зөвхөн таныг хичээлээ ойлгох эсэхийг л харуулдаг. Ихэнх европын сургуулиуд хамгийн багадаа IELTS 7.0, TOEFL 90, duolingo 110 оноог шаарддаг.
SAT/ACTSAT буюу Scholastic Aptitude Test болон ACT нь АНУ-ын их, дээд сургуульд элсэх шалгалт бөгөөд ахлах сургуулийн сурагчдын коллежид бэлэн байдлыг үнэлэхэд ашиглагддаг ба зарим хүмүүс Монголоор бол ЭЕШ тай ижил төстэй хэмээн ярьдаг. SAT оноо нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг ч, шаарддаггүй сургуулиуд бий.
SAT шалгалт нь баримтад үндэслэсэн унших болон бичих (EBRW), математик гэсэн 2 хэсэгтэй, тус тусдаа 2 модультай бол ACT нь англи хэл, математик, уншлага, шинжлэх ухаан гэсэн 4 хэсэгтэй ба эссэ бичих гэсэн 5 дугаар хэсэгт орох эсэхээ өөрөө шийдэж болдог. Хугацааны хувьд SAT нь уншлага 64минут, математик 70минут голдоо 10 минутын завсарлагаатай нийт 2 цаг 24 мин үргэлжилдэг бөгөөд нийт оноо нь 400-аас 1600 байдаг бол ACT нь 4 хэсэг нийлээд 2 цаг 55 минут, нэмэлт эссэ 40 минут ба онооны хүрээ 1-36 ба нэмэлт эссэ нь тусдаа 2-12. Эссэ нийлмэл оноонд тооцогдохгүйгээр нийт оноо нь 4 хэсгийн онооны дунджаар тооцогдоно. SAT-г шалгалтын төв дээр шалгалтаа цахимаар, ACT-г цаасаар авдаг.
SAT нь жилд хэд хэдэн удаа (ихэвчлэн 3, 5, 6, 8, 10, 11, 12 саруудад) явагддаг ба бүртгүүлэхдээ College Board-р дамжуулан онлайнаар бүртгүүлнэ. Олон улсын сурагчдын бүртгэлийн хураамж үндсэн 68$, бүс нутгийн 43$ нэмэгдэн 111$ (383000₮) болдог байна.
/Тус хоёр шалгалтад Khan academy, Bluebook, College Board sat practice, Act practice exam аар бэлдэж болох бөгөөд ахлах ангийн сурагчдаас маш өндөр түвшний англи хэл шаарддаг тул та бүхэн бэлдэхдээ мэргэжлийн багшаас зөвлөгөө аваарай!/
COMMON APPЭнэ бол АНУ-ын коллежид элсэх өргөдлийн процессийн нэг гол алхам юм. Common app гэдэг нь нийт 900 гаруй коллежид өргөдөл гаргахад зориулагдсан онлайн платформ юм. Common App-ын тусламжтайгаар та нэг платформ дээрээс бүх өргөдлөө илгээж, материалуудаа оруулах боломжтой.
Common app дээрхи бүхий л сурагчдаас өргөдөлдөө өөрийнхөө тухай эссэ бичиж оруулах шаардлагатай болдог. Энэ нь их сургуулиуд таныг өөрийгөө хэрхэн илэрхийлж чадаж байна, юуг чухалчилж байна гэдгийг чинь мэдэхийг хүсдэг бөгөөд таны ур чадвар, амжилт, хувийн шинж чанар зэргийг харуулсан түүхийг бичих нь чухал юм. Таны эссэ чиний тухай ерөнхий дүр зургийг харуулж чадаж байна уу? Коллеж яагаад чамайг элсүүлэх ёстой вэ гэдгийг бичиж чадаж байна уу? Common app платформ нь 250-650 үгэнд багтаан бичихийг зөвлөдөг. Харин supplemental эсвэл тодотгол эссэ гэдэг нь үндсэн эссэнээс ялгаатай ба их сургуулиудын асуусан тодорхой асуултад хариулах бөгөөд заавал шаардлагагүй. Supplemental эссэ болон өөрийн үндсэн эссэгээ ялгаж бичихээ мартуузай!

