Шинэ жил болон зул сар хоёрын ялгаа

П.Мишээл2026 оны дөрөвдүгээр сарын 21428 үзсэн
Шинэ жил болон зул сар хоёрын ялгаа

Шинэ жил болон зул сар гэх хоёр баярын ялгаа юу вэ?

Жил бүрийн 12 сарын 25 нд тэмдэглэдэг баяр болох зул сар болон шинэ оныг угтан гаргаж буй шинэ жилийн баярыг төдийлөн хүмүүс ялгадаггүй билээ. Тэгвэл энэ хоёр баяр ямар ялгаатай болохыг энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.


1.  Хамгийн түрүүнд хоёр баярын тэмдэглэх өдөр өөр байдаг. 

Зул сарын баярыг 12 сарын 25-ны өдөр тэмдэглэдэг бол Шинэ жилийн баяр нь 12 сарын 31-нд болдог. 


2. Есүс Христийн төрсөн болон нас барсан өдрийг 12 сарын 25-ны өдөр хэмээн үздэг тул Христийн шашинтай улс орнууд Зул сарын баяр хэмээн тэмдэглэдэг байна. Гэвч Зул сарын баярыг дан ганц Есүс Христийн төрсөн өдөр бус, Мэри болон Жозефийн ч төрсөн өдөр гэж үздэг.


3. Санта Клаус нь Зул сарын баярын нэгэн хэсэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд суугаа хүүхдүүдэд бэлэг авчирч өгөн аз жаргалыг түгээдэг дүрээр хүн болгон мэддэг. Тэгвэл Санта Клаусыг Николас хэмээх санваартнаас санаа аван бүтээсэн гэх ам дамжсан яриа бий. Эрт цагт амьдарч байсан Николас санваартан ядуу хүмүүст өөрийн зүгээс бэлэг өгдөг байсан учир түүний дүрийг өдгөө хүмүүсийн хамгийн хайртай Санта өвөө болгон үлдээсэн гэдэг.


4. Шинэ жилийн баяр нь хуучин оноо үдэн, шинэ оныг угтаж буй баяр билээ. Энэхүү баярыг улс орон бүр өөрсдийн ёс заншил, цагийн хуваарийн дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин Зул сарын баярыг гацуур мод засах, бэлэг солилцох, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх, Зул сарын баярын тухай дуу дуулах, Есүсд зориулан залбирал үйлдэх зэргээр баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.


Ойрхон болдог энэхүү хоёр баяр нь өөр өөр шалтгаанаар тэмдэглэдэг боловч хүүхэд багачуудаас ахмад залуучууд гээд бид бүхний хүлээдэг, аз жаргалыг түгээж байдаг баяр гэдэгтэй хэн ч маргахгүй нь лавтай биз ээ.



Холбоотой сэдэв

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.Нэвтрэх